Мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав

270222414_1940571396140076_1368133198540162759_n.jpg

НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Л.Тэгшбаяраар ахлуулсан ажлын хэсэг Гал түймэр унтраах, аврах ангиудын албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх чиглэлээр ангийн байршилд үүрэг гүйцэтгэж буй бүрэлдэхүүнийг оролцуулан шалган зааварлах, мэргэжил арга зүйгээр хангах арга хэмжээг энэ сарын 17-25-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Энэ хүрээнд нийслэлийн 9 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 15 ангийн алба хаагчдын хувийн бэлтгэл, ажлын цаг ашиглалт, сахилга хариуцлага, удирдлагын бичиг баримт хөтлөлтийг шалгалаа.

Мөн гал түймэр унтраах үндсэн болон шуурхай албаны автомашинуудын техник хэрэгслийн ашиглалт, засвар үйлчилгээ, амьсгалын бие даасан төхөөрөмжийн ашиглалт зэрэг албаны бэлтгэл бэлэн байдлыг шалган, мэргэжил арга зүйгээр ханган, заавар зөвлөмж өгч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top