45 удаагийн дуудлагаар 16 иргэнийг авран хамгаалав

267681953_1934706953393187_5842946764867658470_n-1024x768-1-7314iqbi1e22qcw978bpowk6t5eth5yb9xs0kxctv7k.jpg

Нийслэлийн хэмжээнд 12 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд  гал түймрийн 43, аврах ажиллагааны 2 нийт 45 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

  Алба хаагчид гал түймрийн утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос 2 иргэнийг аварч, 630 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа.

  Он гарсаар 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймэр 1575, аврах ажиллагааны 198, нийт 1773 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14,4%-иар буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top