Онцгой байдлын албаны шилдгүүд тодорлоо

received_1609550456046293.jpeg

Онцгой байдлын байгууллагаас 2021 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг идэвх санаачилга, үр бүтээл гарган хамт олноо хошуучлан ажилласан шилдэг алба хаагчдаа шалгаруулж, шагнал гардуулсан юм.

 “Шилдэг удирдагч”-аар НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Г.Баатар,

  “Шилдэг мэргэжилтэн”-ээр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Н.Ганбат,

 “Шилдэг аврагч-гал сөнөөгч”-өөр НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Ш.Амгаланбаяр, мөн газрын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Ц.Ганзориг, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Адьяатөр, Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Булган,Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Санчир,Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Ө.Батцэнгэл, Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Мөнхзул нар,

 “Шилдэг аврагч”-аар НОБГ-ын Аврах ангийн аврагч, ахлах ахлагч А.Энхмэнд,Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Б.Батчулуун, Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын               аврагч-усчин, ахлах ахлагч О.Эрдэнэцогт нар,

  “Шилдэг холбоочин”-оор  Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн эрэн хайх, аврах салбарын аврах салбарын аврагч-холбоочин, ахлах ахлагч Б.Дүүмаам,

  “Шилдэг жолооч”-оор  Ар талын 115 дугаар ангийн Тээврийн салбарын шуурхай ажлын автомашины жолооч, ахлах ахлагч П.Отгонбаатар,Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Н.Батсуурь,     

  “Шилдэг ажилтан”-аар Завхан аймгийн Онцгой байдлын газрын 173 дугаар салбарын 085 дугаар цэгийн эрхлэгч Д.Нацагдорж,Давтан сургалт, сэргээн заслын төв 113 дугаар ангийн ерөнхий тогооч, ахлагч Б.Байгалмаа нарыг,

 “Шилдэг Улсын нөөцийн ажилтан”-аар  Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 124 дүгээр салбарын дарга, ахмад Ж.Цэцэгдэлгэр нар шалгарлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top