Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлээ

viber_image_2021-12-30_08-50-21-601.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвтэй хамтран нийслэлийн хүрээний Онцгой байдлын байгууллагын зарим ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлээ.

Тодруулбал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн эрүүл ахуйч Б.Тунгалаг, Г.Болортуяа, химич Б.Рэнцэндулам нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Гамшиг судлалын хүрээлэн, Үндэсний аврах бригад, 179 дүгээр анги, 112 дугаар анги, Уул уурхайн аврах 09 дүгээр анги болон нийслэлийн Онцгой байдлын газрын сонгогдсон 25 ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг тус тус хийсэн юм.

Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэснээр алба хаагчдын ажиллах нөхцөл сайжирна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top