Аврагчдыг “Эмнэлгийн зааварлагч бэлтгэх” сургалтад хамруулав

5-viber_image_2021-12-30_11-09-40-131.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас Зэвсэгт хүчний Жанжин штабын Эмнэлгийн хэлтэстэй хамтран “Эмнэлгийн зааварлагч бэлтгэх” сургалтыг зохион байгууллаа.

Алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой тус сургалтад ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, нийслэлийн Онцгой байдлын газрын нийт 40 гаруй алба хаагч хамрагдсан юм.

Энэхүү сургалтаар аврагчид гамшиг, осолд нэрвэгдсэн иргэд болон хамтран үүрэг гүйцэтгэгчиддээ эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх мэдлэгээ дээшлүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top