Онцгой байдлын байгууллага хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхэд үргэлж дэмжин тусалдаг, хамтран ажилладаг Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн түшээд, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагын хамт олон Та бүхэнд болон таны гэр бүлд айлчлан ирж буй шинэ оны баярын мэндийг хүргэе.
Ирж буй 2022 он та бидний итгэл, зүтгэлээр жигүүрлэн ажил амьдрал, амжилт бүтээлийн буухиаг үргэлжлүүлсэн сайхан жил болох болтугай.
Монгол хүн бүрийг эрүүл энхийн жаргалан ивээж, өрх бүрийн амьдралд аз жаргал, инээд баяр, хөөр хөгжил, тэмүүлэл бахархал дүүрэн он байхын өлзийтэй сайхан ерөөлийг Та бүхэндээ өргөн дэвшүүлье.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Г.АРИУНБУЯН