Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дархан, Орхон, Сэлэнгэ аймгуудад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр 18-23 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. 15-17 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 2, 3-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 4-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр хүйтэн байх боловч, 3-наас өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг, Хатгал тосгоны Хөшөөтийн 2 дугаар хороонд /аймгийн төвөөс хойд зүгт 100 км, сумын төвөөс хойд зүгт 37 км/-т байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.31-ний өдрийн 11:30 цагт цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 11:33 цагт очиход Хатгал сумын, сум дундын эмнэлэгийн 10х10 метрийн хэмжээтэй барилгын хана, тааз шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан. 

Улаанбаатар хот, Багануур дүүрэг. 5 дугаар хороо, Нарийны 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07:16 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 07:22 цагт очиход иргэн Д-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Увс аймаг, Баруунтуруун сум. Шанд багийн “Ард залгамжлагч” гудамжинд зөөврийн сууц шатаж байна гэсэн дуудлагыг 12.31-ний өдрийн 12:00 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 12:02 цагт очиход иргэн Г-ын 3х12 метрийн хэмжээтэй зөөврийн сууц шатаж байсныг 32 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 11 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 17:33 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 17:46 цагт очиход иргэн Б-ын 5 ханатай гэрийн 3х4 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Ховд аймаг, Жаргалант сум. Бичигт багийн 7 дугаар гудамжинд машин шатаж байна гэсэн дуудлагыг 12.31-ний өдрийн 18:03 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 18:09 цагт очиход иргэн С-ийн “Вингроуд” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 26 минут ажиллан унтраасан.

Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум. 7 дугаар багт байшингийн дээвэр дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 01.01-ний өдрийн 02:50 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 02:52 цагт очиход 16 давхар барилгын дээвэр шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top