Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Хэнтэйн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 17-22 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 3-ны өдөр Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 4-ний өдөр Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ.  Хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Объектын түймэр:Баян-Өлгий аймаг, Өлгий сум. 4 дүгээр багийн 2 дугаар гудамжинд хураалгаатай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 01.01-ний өдрийн 07:42 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 07:44 цагт очиход иргэн А-ын 24 тонн өвс шатаж байсныг 28 минут ажиллаж галын тархалтыг зогсоож, 6 цаг 32 минут ажиллаж бүрэн унтраасан. Хүч нэмэгдүүлэн тус ангийн бэлтгэл ээлжийн алба хаагч ажилласан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 12 дугаар хороо, Ерөнхий боловсролын 10 дугаар сургуулийн зүүн талд шинээр баригдаж буй 2 давхар барилгын гадна тал шатаж байна гэсэн дуудлагыг 01.01-ний өдрийн 08:00 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 08:09 цагт очиход 15х16 метрийн хэмжээтэй 2 давхар баригдаж буй барилгын гадна талын хамгаалалтын тор шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 14 дүгээр хороо, Бурхантын 1-1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.01-ний өдрийн 10:48 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 14 км замыг туулан 11:01 цагт очиход иргэн Ц-ийн 7х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 7 дугаар хороо, Ерөнхий боловсролын 93 дугаар сургуулийн зүүн талд хүнсний мухлаг шатаж байна гэсэн дуудлагыг 01.01-ний өдрийн 15:04 цагт хүлээн авсан. 

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 15:12 цагт очиход иргэн П-ийн 4х8 метрийн хэмжээтэй хүнсний мухлагийн баруун талын хананы хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.          

Ховд аймаг, Булган сум. Далт багийн “Буурлын хар толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 403 км-т, сумын төвөөс хойд зүгт 3 км-т/ суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.01-ний өдрийн 16:44 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар алба хаагчид 3 км замыг туулан 16:47 цагт очиход иргэн А-ийн “Пробокс” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 4 дүгээр хороо, Алтантариагийн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.01-ний өдрийн 18:03 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 18:08 цагт очиход иргэн С-ын 5 ханатай гэр, 2х3 метрийн хэмжээтэй үүдний амбаар тус тус шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 04:52 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 05:03 цагт очиход иргэн Б-ын 3х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.      

  3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Цас шавар, элсэнд суусан: Өмнөговь аймаг, Ханбогд сум. Жавхлант багийн “Хөндий зараа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 342 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ “Дэмчог”-ийн хийдээс Ханбогд сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин /4 зорчигчтой/ элсэнд суусан тухай дуудлагыг 01.01-ний өдрийн 20:20 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид 50 км замыг туулан 23:02 цагт очиход иргэн Э-ын ”Приус-30” загварын суудлын автомашин элсэнд суусан байсныг 9 минут ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top