Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх сургалтыг зохион байгуулж байна

271221647_349509576600614_4363424486405712854_n-735hy2xa7jwdnjb4su302qnug77icgnupdtcdk7ii4g.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас  “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран АНУ-ын  Олон улсын хөгжлийн агентлагийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэх товчооны  санхүүжилтээр “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийг 2020-2022 онд хэрэгжүүлж байна.

Төсөл хэрэгжиж буй Дорноговь аймгийн  Хөвсгөл, Дэлгэрэх, Эрдэнэ сумдад аймгийн Онцгой байдлын газраас гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх сургалтыг зохион байгуулж байгаа юм.

Сургалтад сумдын Онцгой комисс, Засаг даргын тамгын газар, иргэд, аж ахуй нэгж байгууллагын төлөөллийг оролцуулан эрсдэлийг бууруулахад чиглэсэн нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах, гамшигтай тэмцэх  чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна гэж Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top