1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул голын хөндийгөөр 11-16 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи 3-8 м/с, 7-9 градус хүйтэн байна.
Төлөв: 8-нд Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 9-нд тал, хээрийн нутгаар, 10-нд Алтайн уулархаг нутаг болон тал, хээрийн нутгаар, 11-нд нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, цас багатай газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 11-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
2. Гал түймэр:
– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дүгээр хороо “Таван толгой түлш” ХХК-ийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр 100х50 метр, 60х12 метр, 60х12 метрийн хэмжээтэй нийт 3 ширхэг барилга шатаж байна гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 05:06 цагт хүлээн авсан. Гал түймэрт үйлдвэрийн хатаалгын 60х12 метрийн хэмжээтэй барилгын 2, 3 дугаар шугам, 50х100 метрийн хэмжээтэй үйлдвэрийн 1 дүгээр цех, савалгааны цех тус тус галд өртөж шатлага тархан дэлгэрсэнийг 06:19 цагт тархалтыг зогсоож 5 /18, 26, 30, 14, 29/ ангийн 19 автомашин, 56 алба хаагч 5 цаг 23 минут ажиллаж гал түймрийг 10:28 цагт бүрэн унтраасан. Гал түймрээс шатлагад өртсөн обьектын зүүн талд байрлах 2 дугаар үйлдвэр, бутлуурын цех зэргийг авран хамгаалсан. Гал түймрийн улмаас иргэн Х / 53 настай, эрэгтэй/ хөлөндөө зөөлөн эдийн гэмтэл авсан, иргэн П /31 настай, эрэгтэй/ гар, нуруу, амьсгалын зам тус тус түлэгдсэн байсныг НЯТТ-д хүлээлгэн өгсөн. Гал түймэрт өртсөн барилгын хийц бүтээц нь сендвич / хөөсөн дүүргэгчтэй полистроль хавтан / хялбар авалцан асах материалаар хийгдсэн тул гал түймэр богино хугацаанд хурдан тархан дэлгэрэхэд нөлөөлсөн байна. Үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжүүдэд гал түймрийг тархан дэлгэрүүлээгүй. Үйлдвэрийн 10 шугамаас 3 шугам гал түймэрт өртсөн, 7 шугам хэвийн ажиллаж байна.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн 16 дугаар байрны 8 дугаар орцны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 19:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км зам туулан, 20:00 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хорооны 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.06 өдрийн 05:40 цагт хүлээн авсан.Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан иргэн Б-ын 12х10 метрийн хэмжээтэй 3 давхар байшин гадна пассат шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргасан.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн 27 дугаар гудамжны 3 тоот Гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 07:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан иргэн Ө-ын 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тус сумын харьяат иргэн Ө / 84 настай, эмэгтэй/, О /36 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Дархан-Уул аймгийн Дархан сумын Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг “Чулуут” 1 дүгээр гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 10:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км зам туулан иргэн Н-н 4х12 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн 1 дүгээр гудамжны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 10:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаат тосгоны эрүүл мэндийн төвийн эзэмшлийн “УАЗ” Фургон автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны “Цуурайтын-Ам” хотхонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 14:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 10 км замыг туулан иргэн М-ын 12х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны 3 дугаар гудамжинд нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 00:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан иргэн Д-ийн 3х7 метрийн хэмжээтэй 2 давхар нийтийн байрны дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны 12 дугаар гудамжинд суудлын автомашин машин шатаж байна гэсэн дуудлагыг 01:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан иргэн Б-ийн “Соната-5” загварын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
– Цас шаварт суусан: Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багийн “Шанадас” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 120 км, сумын төвөөс урд зүгт 10 км/ Дөргөн нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин цөс цөмөрч живсэн зорчигчид нь эсэн мэнд гарсан тухай дуудлагыг 01.06-ны өдрийн 08:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 120 км зам туулан 12:53 цагт очиход Баян-Өлгий аймгаас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат иргэн Б-ын эзэмшлийн “Ланд крузер-80” загварын суудлын автомашин Дөргөн нууранд живсэн байсныг татан гаргах ажиллагааг зохион байгуулж 3 метрийн гүнд шумбалт хийж автомашиныг ган таталагаар холбосон бөгөөд 5 метрийн урт, 10 метрийн өргөнтөй талбайн мөсийг зайлуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 19:10 цагт түр зогсоосон. 01.07-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.
4.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Хаш багийн “Хүйтний хөтөл” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 11 км, Ө-49°07’12.0”, У- 90°21’00.0”/ 01.06-ны өдрийн 14:50 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 14:59 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хориролгүй тухай мэдээлсэн.
Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Хаш багийн “Хүйтний хөтөл” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 11 км, Ө-49°07’12.0”, У- 90°21’00.0”/ 01.06-ны өдрийн 15:09 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 15:19 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хориролгүй тухай мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР