Японд ковид-19 халдварын зургаа дахь давлагаа эхлэв

289302-07012022-1641524732-534056095-chinese-man-waiting-to-receive-coronavirus-vaccine-.jpg

Япон Улсад коронавирусийн халдварын шинэ тохиолдол өдөрт 4000 давж, Токио хот дахь нэг өдрийн халдварын тохиолдол өчигдрийн байдлаар 641-д хүрээд байна.

Тус улсын халдварт өвчний тархвар судлаач мэргэжилтнүүд коронавируст халдварын “Зургаа дахь давлагаа эхэллээ” хэмээн мэдэгдэж байна.

Япон Улсын хэмжээнд коронавирусийн халдвар өдөр ирэх тусам нэмэгдэж буйтай холбогдуулан тус улсын Засгийн газраас “Шинэ төрлийн ханиад, томууны эсрэг тусгай арга хэмжээ авах хууль”-д заасны дагуу Окинава, Ямагучи, Хирошима зэрэг мужуудад “Хөл хорионы хязгаарлалтын тусгай арга хэмжээ”-г энэ сарын өнөөдрөөс эхлэн зарлаж байна.

“Өнгөрсөн оны сүүлээр манай улсын иргэд олон тоогоор цуглан шинэ жилийн баяраа тэмдэглэснээс үүдэн коронавирусийн кластер халдварын тохиолдлууд цөөнгүй гарсан тухай мэдээллийг тус ЭСЯ-нд иргэд ирүүлж байна.

Коронавирусийн халдварын тохиолдол хурдацтайгаар өсөн нэмэгдэж байгаа энэ цаг үед иргэдийг олон нийтийг хамарсан соёл, спортын томоохон арга хэмжээг зохион байгуулахгүй байх, энэ төрлийн арга хэмжээнд иргэд оролцохгүй байж өөрийгөө болон гэр бүлээ коронавирусийн халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэхийг нийт иргэдээ анхааруулъя” хэмээн Токио дахь Элчин сайдын яамнаас мэдээллээ.

scroll to top