Үерийн улмаас “Vale” зарим уурхайнхаа үйл ажиллагааг зогсоов

289462-12012022-1641948348-1721138352-173904.jpg

Төмрийн хүдрийн олборлолтоор дэлхийд хоёрдугаарт ордог “Vale” компани үерийн улмаас Бразил дахь зарим уурхайн үйлдвэрлэлээ зогсоолоо.

Тус компани ажилчдынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс галт тэргээр үйлчлэхээ түр хугацаанд хэсэгчлэн зогсоосноо мэдэгдэв. 2021 оны эхний есөн сарын байдлаар тус бүс дэх уурхайнууд “Vale”-ийн төмрийн хүдрийн нийт гарцын 40 орчим хувийг бүрдүүлж байсан аж.

“Vale” компани 2022 оны төмрийн хүдрийн гарцын төлөвөө 320 саяас 335 сая тонн болгоод байсан юм.

scroll to top