Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр:   Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ.  Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр 19-24 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 13-18 градус хүйтэн, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

  Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун өмнөөс 4-9 м/с, 8-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 18-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. Өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжинт багийн “Задгай”-д автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.16-ны өдрийн 22:04 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь, Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид 4.5 км зам туулан очиход “Шарын гол” ХХК-ийн “ROK L630” загварын өрөмийн автомашины хөдөлгүүр шатаж байсныг 21 минут ажиллаж унтраасан. 

 Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны “Задгай”-д /Батоник/ хүнсний мухлаг шатаж байна гэсэн дуудлагыг 01.16-ны өдрийн 11:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км зам туулан иргэн Ж-ын 3х4 метрийн хэмжээтэй мухлаг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.16-ны өдрийн 11:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 10 км зам туулан иргэн Ц-ын 5х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан. 

Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.16-ны өдрийн 12:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 1.6 км зам туулан иргэн Э-ийн 4х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 37 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Багахангай дүүргийн 2 дугаар хорооны 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.16-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 8 км зам туулан иргэн Б-ын 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /51 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны 33 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.16-ны өдрийн 15:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км зам туулан иргэн Б-ын 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.16-ны өдрийн 19:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 14 км зам туулан Г-ын 7х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top