Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцөд онцгой анхаарч зохион байгуулалт хийж ажиллахыг үүрэг болголоо

271578912_1102887650547868_6165244015421594265_n.jpg

УОК-ын орлогч, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, УОК-ын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүү нар Нийслэлийн Онцгой Комиссын Шуурхай штабт ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дарга Р.Дагва, нийслэлийн Эрүүл мэндийн дарга Б.Бямбадорж нар коронавируст халдварын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, халдварын тархалтын нөхцөл байдлын талаар танилцуулга мэдээлэл хийсэн юм.

Хошууч генерал Г.Ариунбуян, ор зохицуулалтын эрэмбэлэн ангилалтыг оновчтой хийх, гэрээр эмчлэгдэж байгаа иргэдэд эрүүл мэндийн зөвлөмж зөвлөгөөг бэлтгэн хүргэх, дүүргийн Онцгой комиссын Шуурхай штаб тусгай дугаар ажиллуулж зөвлөмж мэдээллийн хүртээмжийг сайжруулах, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцөд онцгой анхаарч зохион байгуулалт хийж ажиллахыг үүрэг болголоо гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.

scroll to top