Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Баян-Өлгий, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун, төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар зүүн өмнөөс 4-9 м/с, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 9-14 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи зүүн өмнөөс 4-9 м/с. Өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

Төлөв: 22-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойдхэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар 24-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүнаймгуудын ихэнх нутгаар, 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с, 22, 23-нд нутгийн зарим газраар12-14 м/с хүрч ширүүснэ. 22-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халхын голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө,Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 14-19градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.20-ны өдрийн 11:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 11:44 цагт очиход иргэн А-гийн 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. 

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.20-ны өдрийн 14:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 14:02 цагт очиход иргэн Ц-гийн 8х20 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.20-ны өдрийн 15:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 1 км зам туулан 15:31 цагт очиход иргэн А-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд орон сууцны байранд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 01.20-ны өдрийн 18:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 18:51 цагт очиход иргэн Л-ийн байрны 6х4 метрийн хэмжээтэй гал тогооны өрөөнд цахилгаан хэрэгсэл шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.21-ний өдрийн 00:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 00:06 цагт очиход иргэн Г-гийн байшин шатаж байсныг 29 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 01.21-ний өдрийн 04:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан 04:31 цагт очиход иргэн М-ийн 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багт хураасан банз шатаж байна гэсэн дуудлагыг 01.21-ний өдрийн 04:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 04:35 цагт очиход иргэн Н-ийн хашаанд хураасан 2м3 банз шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан.    

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн “Эхэн худаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 30 км-т, сумын төвөөс баруун зүг 20 км-т/ тус сумын харьяат иргэн А-гийн хүү А /4 настай, эрэгтэй/ 01.20-ны өдрийн 10:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 01.20-ны өдрийн 19:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид А /4 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар Ховд сумын чиглэлд явж байхад нь орон нутгийн иргэд 20:05 цагт тус багийн “Шар хөтөл” гэдэг газар /гэрээс нь зүүн зүгт 10 км-т/-аас эсэн мэнд олсон гэсэн тул Онцгой байдлын газрын бүлгийг замаас нь буцаасан.   

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top