Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газрын бакалавр, магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл 2 дугаар сарын 20-ныг хүртэл явагдана.
Бүртгэлийг “www.turkiyeburslari.gov.tr” цахим хуудсаар хийх бөгөөд бүртгүүлэх заавар болон шаардагдах бичиг баримтын талаарх мэдээллийг авах боломжтой.
Тус тэтгэлэгт хөтөлбөрт бакалаврын түвшинд 21, магистрын түвшинд 30, докторын түвшинд 35-аас доош насны иргэд бүртгүүлэх боломжтой. Зарим их, дээд сургуулийн сургалт, мэргэжлийн онцлогоос шалтгаалан англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноо (SAT, TOEFL, DELF, YDS) шаарддаг бөгөөд түвшин тогтоох шалгалтын оноогүй иргэдийн бүртгэлийг тухайн ангилалд нь сонгон шалгаруулах боломжгүй.
Бүртгүүлсэн иргэдийг сонгон шалгаруулахад тэтгэлэг горилсон их, дээд сургууль болон мэргэжлийн онцлогт тус тус үндэслэн тухайн иргэний сурлагын түвшин, нийгмийн идэвх, гаргасан амжилт зэргийг харгалзан үздэг. Тэтгэлэг горилох их, дээд сургууль, мэргэжлийн чиглэлийг сонгохдоо тухайн иргэний суурь боловсролын чиглэлийг үндэслэн систем автоматаар тохирох сургууль болон мэргэжлийн жагсаалтыг гаргаж ирэх бөгөөд уг жагсаалтаас гадуур сургууль, мэргэжил сонгох боломжгүй юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг “www.turkiyeburslari.gov.tr” цахим хаяг болон 0 850 455 0 982 дугаарын утсаар, “info@turkiyeburslari.org” хаягт цахим шуудан илгээн тодруулаарай. Мөн https://turkiyeburslari.gov.tr/en/announcement/turkiye-scholarships-2022-applications холбоосоор тэтгэлэгт бүртгүүлэх заавар зөвлөгөө авах боломжтой.
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт Онцгой байдлын байгууллагын үндсэн үйл ажиллагаанд хамаарах чиглэлээр хамрагдах хүсэлтэй алба хаагчид ОБЕГ-ын ЗУГ-ын Сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Н.Цоггэрэлийн цахим хаягт судалгааг бөглөн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дотор хүргүүлнэ үү. tsoggerel274@gmail.com, Холбогдох утас: 262510