Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Говь-Алтай, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орно.Баруун болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Халх голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 4-9 м/с. 7-9 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 23-наас говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Энхжин хотхоны 103 дугаар байрны 2 дугаар орцонд орон сууцны барилгад гал гарч байна гэсэн дуудлагыг 05:52 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан иргэн Х-ийн 2 өрөө байрны хана шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан. 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 22 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 13.5 км замыг туулан иргэн Т-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, 24 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.21-ний өдрийн 12:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид П-ийн 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12:27 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан иргэн О-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 4 дүгээр баг “Зангиат” хорооллын 7 дугаар гудамжны задгайд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.21-ний өдрийн 13:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан иргэн Д-ийн “Терракан” загварын суудлын автомашин шатаж байсныг 34 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 4 дүгээр гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 13:37 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан иргэн Т-ийн 6х3 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Цагаан-Овоо багийн 4 дүгээр гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.21-ний өдрийн 15:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан Э-ийн “Хюндай Соната-5” загварын суудлын автомашины бүхээг шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Усан сангийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 22:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 16 км замыг туулан иргэн У-ийн 10х6 метрийн хэмжээтэй 2 давхар мансордтай байшин шатаж байсныг 35 минут ажиллан унтраасан. Тус гал түймэрт хөгжлийн бэрхшээлтэй иргэн С /69 настай, эрэгтэй/ өртөж нас барсан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 00:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 00:37 цагт очиход иргэн З-ийн 8х3 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр баг “Нуур” хороолол суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 02:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан иргэн Б-ын “Субару” загварын суудлын автомашин шатаж байсныг 42 минут ажиллан унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Автозамын тээврийн осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтийн уулзварын зүүн талд шатахуун ачсан Автоцистерны чиргүүл унаж түлш асгарсан тухай дуудлагыг 07:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 07:37 цагт ангиас гарч 13 км замыг туулан Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд /36 тонн/ шатахуун тээвэрлэж явсан “Норд Бенз” загварын автоцистерны 16 тонн түлш ачиж явсан чиргүүл унасан байсныг татан босгож, асгарсан 10 тонн орчим түлшийг саармагжуулан ажилласан.

Бусад төрлийн осол /аюул/: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Цагаан байрны автобусны буудлын баруун талд /Ө-47.55″59°, У-06.54″19°/Дулааны шугамын худаг дотор эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 11:44 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 6 км замыг туулан 12:00 цагт очиж дулааны шугамны худгаас /нэр, хаяг тодорхойгүй, 40-45 насны эрэгтэй /-ийн цогцсыг гаргаж, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн цагдаад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top