Хүмүүс өөрийг нь аврахаар сандарч байхад живж буй машин дээрээ селфи хийжээ

24012022-1642990923-532233020-jkldg.jpg

Автомашин нь голын ус руу цөмөрч живэхэд түүнийг аврахаар хүмүүс санаа нь зовж, сандралдаж байхад жолооч бүсгүй машиныхаа хамар дээр тайван зогсож гар утсаараа селфи зураг авсан нь олны шүүмжлэлийг дагуулжээ.

Канадын мөстсөн гол дээр автомашин жолоодож яваад осолдсон нэгэн эмэгтэйн энэхүү хачирхалтай үйлдлийн талаар олон улсын хэвлэлүүд ч бичиж, машин нь усанд живж байхад “цагаа олж” селфи хийж буй талаар нь мэдээлжээ.

Цахим орчинд цацагдсан видео бичлэгт тэр хавийн оршин суугчид нэр нь үл мэдэгдэх эмэгтэйг аврахаар яаран сандарч, каяк завь барин гүйж байгаа дүрс харагдах аж.

Орон нутгийн оршин суугчид эмэгтэйг аварч, завь ашиглан аюулгүй газар гаргасан байна. Оттавагийн цагдаа нар аврагчдыг хурдан шаламгай байсан хэмээн магтан “Баярлалаа, эмэгтэй бэртээгүй бөгөөд орон нутгийн оршин суугчид завь ашиглан жолоочийг аварч, түүний аюулгүй байдлыг маш хурдан хангажээ” гэж цагдаа нар твиттер хуудсандаа бичжээ.

Тэрээр аврах ажиллагааны дараа түргэн тусламжийн ажилтнуудаар үзлэг хийлгэхээс татгалзжээ. Цагдаа нар түүнийг аюултай нөхцөлд тээврийн хэрэгсэл жолоодсон гэсэн нэг зүйл ангиар буруутгаж байгаа гэв.

Эх сурвалж: CNN

scroll to top