Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Завхан аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Халх голын хөндийгөөр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 4-9 м/с.  Увс нуурын хотгор, Завхан, Тэс голын хөндийгөөр 27-32 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр 21-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с. 14-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 28-нд Алтайн салбар уулсаар, 29, 30-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 26-31 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан:Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн “Хүрэм” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 133 км, сумын төвөөс хойд зүгт 13 км /-т 5 ханатай гэр бүрэн шатсан тухай мэдээллийг 01.25-ны өдрийн 11:16 цагт хүлээн авсан. Тус сумын иргэн Б-ийн 5 ханатай гэр 01.25-ны өдрийн 02:00 цагийн орчимд бүрэн шатсан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо “Могойт дэнж”-ийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид иргэн Г-ийн 10х15 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 01:30 цаг ажиллан унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюут багийн 12 дугаар гудамжинд байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 11:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан иргэн М-ын 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 13 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 29 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 15:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан иргэн М-ийн 9х13 метрийн хэмжээтэй 2 давхар мансордтай байшин шатаж байсныг 35 минут ажиллан унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн 3 дугаар гудамж автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 19:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан иргэн Х-ын “Тоска” загварын суудлын автомашин шатаж байсныг 13 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр гудамж  автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 20:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан иргэн Н-ийн “Хюндай Верна” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтад байшин шатаж байна гэсэн дуудлагыг 21:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан иргэн Б-ын 12×4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top