Тунис улсын ойролцоо завь осолдож, зургаан цагаач живжээ

Tunisia1.jpg

Тунис улсын ойролцоо цагаачдын завь осолдож, зургаан цагаач усанд живжээ. Энэ хэрэг нэгдүгээр сарын 27-ны пүрэв гарагт Тунис улсын эрэгт болжээ. “Рёйтерз” агентлагийн мэдээлснээр, тус улсын Батлан ​​Хамгаалах Яамны албан хүн энэ талаар мэдэгджээ.

Түүний хэлснээр, хамгийн багадаа зургаан цагаач живж, харин өөр гучин хүн сураггүй алга болжээ. Тунисын эргийн хамгаалалтынхан 34 хүнийг уснаас аварчээ. Тус усан онгоц Ливи улсаас Европыг чиглэн явж байсан аж.

(Эх сурвалж: Mignews)

scroll to top