Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Завхан аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 27-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг үүр, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 15-17 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 1-нд Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Халх голын сав газраар, 2-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 4-нд Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи 2, 3, 4-нд говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчингийн 39 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан иргэн Б-ийн “Тоёота Чезер” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багийн “Модны тавьт” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 150км, сумын төвөөс хойд зүгт 1.5км/-т, гурван замын уулзвар дээр ачааны автомашины дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 08:32 цагт хүлээн авсан. Тус сумын Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид иргэн Э-ийн “Сканиа” загварын ачааны автомашины дугуй шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын (Сүмбэр) 1 дүгээр баг “Нуур” хорооллын 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 12:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан иргэн Э-ийн 6х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 01:06 цаг ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 14:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 11 км замыг туулан очиход иргэн Б-ын 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан. 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 15:00 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан цагт очиход иргэн Б-ын “Тоёота Акуа” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн “Улиастай-Ирээдүй хоршоо” захын авто зогсоолд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 17:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан иргэн Л-ийн “Хюндай Верна” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн Эрдэнэтолгой гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ний өдрийн 19:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан иргэн Г-ын 7×13 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 8х8 метрийн хэмжээтэй гражын дээвэр тус тус шатаж байсныг 36 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 21:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан иргэн С-ын 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Гүнт Билгүүн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 22:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан иргэн Д-ийн 8х16 метрийн хэмжээтэй 1 давхар мансордтай байшингийн ариун цэврийн өрөө шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань 1 дүгээр баг 1 дүгээр хороо Монгол Ардын Намын байр шатаж байна гэсэн дуудлагыг 00:40 цагт хүлээн авсан. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 67.5 км замыг туулан очиход сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх 9х10 метрийн хэмжээтэй зөөврийн сууц /Намын байр/-ын дээвэр шатаж байсныг 40 минут ажиллан унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Баянхошуу баг /Өмнөговь аймгаас баруун хойд зүгт 145 км, сумын төв/-д Өвөрхангай аймгийн төвөөс Өмнөговь аймгийн Даланзадгад сумын чиглэлд зорчиж явсан иргэн И “Корола” загварын суудлын автомашинтай /2 зорчигчтой/ Мандал-Овоо сумаас 17:00 цагийн үед гараад сураггүй болсон тухай дуудлагыг 01.30-ны өдрийн 02:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 04:00 цагт гарч, тус сумын баруун зүүн чиглэлд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж ажиллахад /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 75 км, Мандал-Овоо сумын төвөөс баруун урд зүгт 75 км-т/ Булган сумын Дал багийн “Загийн-Ишин” гэдэг газар малчин О-ийнд эсэн мэнд очсон тухай мэдээллийг тус иргэний эгч, аймгийн Онцгой байдлын газарт утсаар мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top