Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, Хэнтэйн уулархаг нутаг болон Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 4-9 м/с, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр 19-24 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 14-19 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с, 14-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 2, 3-ны өдөр Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Халх голын сав газраар, 4-ний өдөр Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар, 5-ны өдөр Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с, говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн 1 дүгээр гудамжинд /аймгийн төвөөс баруун зүгт 100 км-т, Бууцагаан сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ байшин шатаж байна гэсэн тухай дуудлагыг 01.31-ний өдрийн 04:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн алба хаагчид 80 км зам туулан иргэн Б-ын 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумынУурхайчин багийн “Жаргалант” хорооллын 7 дугаар гудамжинд ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.31-ний өдрийн 10:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид 1км замыг туулан иргэн Т-ын “Бонго-3” загварын ачааны автомашин шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан.        

Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг дахь “Бараат” төвлөрсөн хогийн цэг хог шатаж байна гэсэн дуудлагыг 01.31-ний өдрийн 13:25 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 11.5 км замыг туулан тус төвлөрсөн хогийн цэгт хог шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 8 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.31-ний өдрийн 14:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан иргэн А-ын 4 ханатай гэр, эд хогшил, 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.31-ний өдрийн 15:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан иргэн Г-ийн 5х6 метрийн хэмжээтэй байшин дотор эд, хогшил шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багийн Баялаг хэсгийн 1 гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.31-ний өдрийн 23:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан иргэн Л-ийн 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.31-ний өдрийн 23:36 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан иргэн Н-ийн 10х30 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Зүүн жанжины гудамж, УБТЗ-ын “Төв засварын үйлдвэр” байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.31-ний өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан УБТЗ-ын “Төв засварын үйлдвэр”-ийн 12х35 метрийн хэмжээтэй 2 давхар оффисын барилгын 2 дугаар давхарт 5х6, 7х9, метрийн хэмжээтэй өрөөнүүд, 1.5х11 метрийн хэмжээтэй коридор болон эд, зүйлс шатаж байсныг 2 цаг 10 минут ажиллаж унтраасан.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top