Шинжлэх ухааны мэргэжлийн сэтгүүлийн ангилалд багтлаа

hastas-2022-01-28_001.png

Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан технологийн зөвлөл, Гамшиг судлалын хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Гамшиг судлал, Инновац” сэтгүүл нь Шинжлэх ухааны академийн Нийгмийн шинжлэх ухааны салбарын мэргэжлийн сэтгүүлийн жагсаалтад бүртгэгдэж, олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ISSN 2790-1181, eISSN 2790-119Х дугаар авсан гамшиг судлалын мэргэжлийн албан ёсны  анхны хэвлэл болж байгаагаараа онцлог юм.

Энэхүү сэтгүүл нь гамшиг судлалын шинжлэх ухааны онол, практик, аргазүй болон гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, гамшгийн эрсдэлийг бууруулах, шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, чиглэл, эрх зүйн орчин,  практикт тулгамдсан асуудлын хүрээнд хийгдсэн судалгааны үр дүнг шинжлэх хэвлэн нийтлүүлэх боломжийг бүрдүүлсэн юм.  

Эдүгээ тус  сэтгүүл нь  7 дахь дугаараа эрхлэн гаргаж, эрдэмтэн, судлаачдын гамшиг судлалын чиглэлээрх эрдэм шинжилгээний бүтээлийг  хэвлэн нийтийн хүртээл болгоод байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

   

scroll to top