Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

frozen-ice-lake-73b92d8ltgzrn1axnou1oc7t3zgde19pqkpuy9d53r4.jpg

Он гарсаар улсын хэмжээнд мөс цөмөрсөн 7 удаагийн дуудлага бүртгэгдэж, алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Мөн  хоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Энэ нь 2021 оны мөн үе болон олон жилийн дунджаас  10-50 см нимгэн, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг  онцгойлон анхааруулж байна.

scroll to top