46 удаагийн дуудлагаар 143 иргэн, 4.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав

firefighter-stairs-burning-building-73lddfjd9m6zbqtwi9xvf3r31b32rm7wws4m32r1r9c.jpg

Нийслэлийн хэмжээнд 2022 оны 01 дүгээр сарын 31-02 дугаар сарын 06-ныг хүртэлх хугацаанд объектын гал түймрийн 44, аврах ажиллагааны буюу нийт 46 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 143 иргэнийг гаргаж, гал түймрийн аюулаас 4,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан бол гал түймэрт 2 иргэн өртөж нас баржээ.

 Нийслэлийн хэмжээнд  02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар ахуйн 306  гал түймэр,  аврах ажиллагааны 21 нийт 327 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18,4%-иар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top