1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 4-9 м/с, говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр 21-26 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с. 13-15 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 4-нд Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 5-нд Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар, 6-нд Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с, говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 28-33 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага суларна.
2. Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт автомашин шатаж байна гэсэн дуудлага 02.02-ны өдрийн 07:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 07:42 цагт гарч, 2 км зам туулан 07:44 цагт очиход иргэн Б-гийн “Истана” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 16 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 11:25 цагт очиход иргэн О-гийн 4.5х3.5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 11:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 11:41 цагт очиход иргэн Д-гийн 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 13:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 13:58 цагт очиход М-ийн 6х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Сайдын -Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 184 км, сумын төвөөс баруун зүгт 16 км-т/ хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 16 км замыг туулан 18:13 цагт очиход иргэн Б-гийн өвөлжөөний хашаан дотор хураалттай 2 тонн /100 боодол/ өвс шатаж байсныг 01:14 цаг ажиллан унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 18:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 18:35 цагт очиход иргэн Б-гийн 6 ханатай гэр шатаж байсныг 18 минут ажиллан унтраасан.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг 2 дугаар багт айл шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ний өдрийн 19:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 19:11 цагт очиход, иргэн Б-гийн 3 өрөө байрны зочны өрөөний эд хогшил шатаж байсныг 13 минут ажиллан унтраасан.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн “Цагаан хад” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 410 км, сумын төвөөс урд зүгт 140 км-т/ дугуй засвар шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 19:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 19:30 цагт очиход иргэн Д-гийн 3,6х3,6 метрийн хэмжээтэй дугуй засвар шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 19:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 19:40 цагт ангиас гарч, 2.5 км замыг туулан 19:45 цагт очиход иргэн Э-гийн орон сууцны 1 өрөөнд эд хогшил шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан. Утаажилтын бүсээс 75 иргэнийг гаргасан.
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 22:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 22:33 цагт очиход “Цэц” ХХК–ийн бетон зуурмагийн үйлдвэрийн 32х12 метрийн хэмжээтэй байшингийн гадна хана, оффисын өрөөнд эд хогшил шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.
3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Зам, тээврийн осол: Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн “Догшин хошуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 103 км, сумын төвөөс баруун урд зүгт 18 км-т/ автоцистерн автозамын зорчих хэсгийн хажуу руу унаж түлш асгарсан тухай мэдээллийг 02.02-ны өдрийн 15:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн Улсын хяналтын байцаагчид 17:48 цагт очиход Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Ханбогд сумын чиглэлд зорчиж яваад замын хажуу руу унасан 47 тн түлш тээвэрлэж явсан иргэн У-гийн эзэмшлийн “Норд Бенз” загварын автоцистерны түлшийг шилжүүлэн тээвэрлэж, асгарсан 25 тн орчим түлшийг саармагжуулан ажиллахад аюулгүй байдлыг хангуулан ажилласан.
Төөрсөн, сураггүй болсон: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баг-Овоо багийн “Бугант Улаан-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 280 км, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т/ хөгжлийн бэрхшээлтэй иргэн А, 02.02-ны өдрийн 21:00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болсон тухай мэдээллийг 02.03-ны өдрийн 01.10 цагт Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн. Тус аймгийн Гурвантэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 67-р анги, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс 50 км замыг туулан очиход иргэн А /27 настай, эрэгтэй/ 03:30 цагт эсэн мэнд гэртээ ирсэн гэж Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэнээр эрэн хайх ажиллагааг зогсоосон.
Цас шаварт суусан: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий баг “Охиндийн Хар -Ус” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 8 км, сумын төвөөс хойд зүгт 8 км/-т Хар-Усны гарамын тогтоол ус цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагыг 02.02-ны өдрийн 20:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 21:10 цагт очиход Дархан-Уул аймгийн төвөөс Сэлэнгэ аймгийн Шаамар сумын чиглэлд /4 зорчигчтой/ явсан иргэн С-ийн “Пажеро” загварын суудлын автомашины баруун хойд дугуй тогтоол усанд цөмөрч орсон байсныг 25 минут ажиллан 21:35 цагт автомашиныг татан гаргаж, иргэн С-т хүлгээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР