Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас хялмаална. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 13-15  градус хүйтэн байна.

Төлөв байдал: 5-нд Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 6-нд Хэнтэйн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 8-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 5-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 24-29 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 6-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

2. Гал түймэр:

Төрийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хороололд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 2022.02.04-ний өдрийн 03:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 04:00 цагт очиход 2х2 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

ААН, байгууллагын өмчид гарсан: Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг багийн “Ар толгой гэдэг газар” газар /Төв аймгийн төвөөс баруун хойд зүгт 191 км, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын төвөөс баруун урд зүгт 60 км, Төв аймгийн Жаргалант сумаас зүүн зүгт 20 км/-т амралтын газарт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.03-ны өдрийн 20:32 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 60 км замыг туулан 21:28 цагт очиж “Монголын нууц товчоо” амралтын газарт иргэн Б-гийн 12х23 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 5 цаг 32 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Андын зам констракшн ХХК”-ийн харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 02:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан 02:34 цагт очиход тус компанийн 1.5х1.5 метрийн хэмжээтэй харуулын байр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Гал түймэрт иргэн Л /58 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг цогцсыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.

Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэл багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.03-ны өдрийн 09:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 09:14 цагт очиход иргэн М-ийн 12х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.03-ны өдрийн 10:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 10:50 цагт очиход иргэн Э-гийн 10х40 метрийн хэмжээтэй нийтийн байрны 3х6 метрийн хэмжээтэй өрөөний хаалга, дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.03-ны өдрийн 14:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 14:10 цагт очиход иргэн О-гийн 2х3 метрийн хэмжээтэй галлагааны амбаар шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 02.03-ны өдрийн 15:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 15:27 цагт очиход иргэн А-гийн 3х4 метрийн хэмжээтэй уурын зуух, 16х40 метрийн хэмжээтэй гараашийн дээвэр, тусгаарлах хана тус тус шатаж байсныг 1 цаг 5 минут ажиллаж унтраасан. Нэмэлт дуудлагаар: Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 16:05 цагт очиж 20 минут ажилласан.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.03-ны өдрийн 17:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 17:36 цагт очиход иргэн Б-гийн 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Цагаанчулуут” 5 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.03-ны өдрийн 21:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 21:48 цагт очиход иргэн А-гийн 4 ханатай гэр шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.03-ны өдрийн 22:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 22:30 цагт ангийн байрлалаас гарч 4 км замыг туулан 22:36 цагт очиход иргэн А-гийн 8х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 00:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 00:44 цагт очиход иргэн Б-гийн 6х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top