1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баянхонгор аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Хэнтэйн уулархаг нутаг, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 4-9 м/с, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с, 11-13 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 6-ны өдөр Хэнтэйн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 8-ны өдөр Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас, 9-ний өдөр баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи 8-ны өдөр нутгийн хойд хэсгээр, 9-ний өдөр нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. 6, 7-ны өдөр ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 8-ны өдөр нутгийн баруун хойд хэсгээр, 9-ний өдөр ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
2. Гал түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Талх чихэр” ХХК-ийн үйлдвэрт гал гарч байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 12:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 12:45 цагт очиход “Талх чихэр” ХХК-ийн талхны үйлдвэрийн /3 давхарт/ цахилгаан хуваарилах самбар, цахилгааны утас шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс тус байгууллагын 72 ажилтныг аюулгүй газарт гаргасан.
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 08:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 08:15 цагт очиход иргэн Б-гийн “Патрол” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 16:51 цагт очиход иргэн Ө-гийн 8х12 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 18:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 18:27 цагт очиход иргэн Г-гийн 17х18 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 6х8 метрийн хэмжээтэй гүний худгийн байр тус тус шатаж байсныг 55 минут ажиллаж унтраасан. Хүч нэмэгдүүлэн тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 18:45 цагт очиж, 30 минут ажилласан.
Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд шувууны аж ахуйд гал гарч байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 20:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан 21:01 цагт очиход иргэн Л-ийн “Төтө” тахианы аж ахуйн 8х15 метрийн хэмжээтэй байшингийн 2х2 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээвэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд утаа гарч байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 02:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 02:14 цагт очиход иргэн У-гийн гэрт буйдан шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Ү /42 настай эмэгтэй/-ийн гар хэсэг түлэгдсэн байсныг нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн.
Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 02:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 02:17 цагт очиход иргэн Ц-гийн 9х11 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн “Дөмбөн” хороололд 4 дүгээр гүний худаг шатаж байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 12:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 12:19 цагт очиход гүний худгийн ус дамжуулах хоолойн дулаалгын материал шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 19:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 19:10 цагт очиход иргэн Д-гийн 6х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 36 минут ажиллаж унтраасан. Уг гал түймрийн аюулаас иргэн Д /55 настай, эмэгтэй, согтуу/-ыг аварч, тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрт хүлээлгэн өгсөн.
3. Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 362 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т, Ө-51°15’36.0″, У-100°21’36.0″/ 02.04-ний өдрийн 21:14 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 21:22 цагт ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Байгаль орчны улсын хяналтын байцаагч, Байгаль хамгаалагч болон тухайн газрын орчимд нутаглаж буй малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн “Шаргын хавтгай” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 304 км-т, сумын төвөөс зүүн зүгт 43 км-т, Ө-51°10’48.0″, У-100°16’48.0″/ 02.05-ны өдрийн 00:50 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 00:58 цагт ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, Байгаль орчны улсын хяналтын байцаагч, Ханх сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газрын орчимд нутаглаж буй малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сумын төвд мэдрэгдээгүй, тухайн газарт нутагладаг малчдад сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР