ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны тамирчин ОУХМ Ш.Даваадорж мөстэй усанд сэлэлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 50 метрийн далайн гахай төрлөөр мөнгө, 50 метрийн мэлхий сэлэлтээр хүрэл медалийг тус тус хүртлээ.
Тэмцээн Польш улсын Глогов хотноо болж, 28 улсын баг тамирчин оролцсон байна гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооноос мэдээллээ.