35 удаагийн дуудлагаар 870 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав

273986969_1975324559331426_8199367658030861854_n-1-73orzxels4n1cfn0u6sj52devrhf3iwpnucar540ev4.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид өнгөрсөн 7 хоногийн хугацаанд гал түймрийн 34, аврах ажиллагааны 1 дуудлагаар  ажиллаж, 870 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

 Гал түймэрт өртөж 1 иргэн нас барж, 1 иргэн угаартсан байна.  

Аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр гэр хорооллын айл өрхийн аюулгүй галлагааны заавар зөвлөмж өгөх нэгдсэн зохион арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top