Эрдэм шинжилгээний өгүүллийн уралдаанд оролцохыг урьж байна

11-29-2-72nke0cel7nrcw15rvq3zfi469calkksydinip1t1s0.jpg

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран Монгол Улсад орчин цагийн Шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасгах чиглэлээр “Гамшгийн эрсдэлийг бууруулах шинжлэх ухаанч санаачлага” сэдэвт арга хэмжээний хүрээнд эрдэм шинжилгээний өгүүллийн уралдааныг зарлаж байна.

 Эрдэм шинжилгээний өгүүллийн уралдаан нь 2 үе шаттай явагдана. Уралдаанд удирдамжид заасан чиглэлийн хүрээнд судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийдэг эрдэмтэн, судлаач, судлаачдын баг, их, дээд сургуулийн оюутнууд оролцох боломжтой. Уралдаанд оролцох бүтээлийг 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн дотор хүлээн авна. Холбоо барих, өгүүлэл ирүүлэх хаяг: Утас: 99039012, 51-263543. Цахим шуудан: dri@nema.gov.mn

scroll to top