Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Дархан-Уул аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 20-25 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 15-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 14-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 16-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар, 17, 18-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 25-30 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 16-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 12:04 цагт очиход иргэн С-ийн 5х3 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багт дугуй засвар шатаж байна гэсэн дуудлагыг 02.14-ний өдрийн 15:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 15:38 цагт очиход иргэн Г-гийн 3×6 метрийн хэмжээтэй дугуй засварын дээвэр шатаж байсныг 52 минут ажиллан унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 16:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 16:25 цагт очиход иргэн Ц.А-гийн 5 ханатай гэр, иргэн Т.А-гийн 5 ханатай гэрийн хана шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан. 

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг “Ус суваг” ХХК-ийн автомашины зогсоолд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.14-ний өдрийн 18:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 18:18 цагт очиход иргэн А-гийн “Соната-7” загварын суудлын автомашины бүхээг шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан. 

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Согоот /1 дүгээр/ багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.15-ны өдрийн 00:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 00:48 цагт очиход иргэн Б-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 40 минут ажиллан унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.14-ний өдрийн 21:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 4км замыг туулан 21:59 цагт очиход иргэн Л-ийн 10×8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 57 минут ажиллан унтраасан.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Цас шаварт суусан: Баян-Өлгий аймгийн Толбо сумын “Хош” багийн “Хөх нуур” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 90 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км/-т Хөх нууранд ачааны автомашины дугуй цөмөрч суусан тухай дуудлагыг 02.14-ний өдрийн 08:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 90 км замыг туулан 10:35 цагт очиход Дэлүүн сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Х /33 настай, эрэгтэй/-ийн “Хино” загварын ачааны автомашины хойд 2 дугуй нуурын мөсөнд цөмөрч суусан байсныг 4:35 цаг ажиллан татан гаргаж, тус иргэнд хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top