Онцгой байдлын ерөнхий газраас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа олон нийт, үзвэр үйлчилгээний барилга байгууламжид төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгууллаа.
Алба хаагчид гал түймэр гарч болзошгүй 3747 зөрчил, дутагдлыг илрүүлж, хяналт шалгалтын явцад 900 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулга, дүгнэлтийг тус тус бичиж, эрх бүхий албан тушаалтад хүргүүлж, хэрэгжилтийг хангуулан ажиллалаа.
Барилга байгууламж, гэр хорооллыг гал түймэр унтраах автомашин чөлөөтэй хүрэлцэн очих зам, байрлах тусгайлсан талбай, гал түймэр унтраах үед ашиглах усан хангамж байхгүй, цахилгаан дамжуулах утас гэмтэлгүй, холболтуудыг зориулалтын лентээр ороох, разетка, унтраалга хөдөлгөөнгүй газар бэхлэгдэх, хоёр өөр төрлийн цахилгааны кабель утсыг холбож хэрэглэхгүй байх, цахилгааны утас газраар ил татахдаа монтажны утасны их биеийг механик гэмтлээс хамгаалсан хамгаалалтын бүрхүүл хийх, цахилгаан тоног төхөөрөмжүүдийн галын аюулгүй байдлын шаардлага бүрэн хангуулаагүй зөрчил нийтлэг илэрсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.