“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, албаны бэлэн байдлыг дээшлүүлэх” аяныг зохион байгуулж байна

hudulmuriin-ayulgui-baidal.jpg

 Онцгой байдлын байгууллагаас “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, албаны бэлэн байдлыг дээшлүүлэх” аяныг албаны хэмжээнд зохион байгуулж байна.

“Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журмыг ажлын байрандаа мөрдөцгөөе” уриатай тус аян нь 02 дугаар сарын 15-03 дугаар сарын 15 хүртэл сарын хугацаанд үргэлжилнэ.

Энэхүү аян нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл болон салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх, ажлын байрны нөхцлийг сайжруулах, алба хаагчдын үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top