Алба хаагчид мэргэжлийн ур чадвараараа манлайлав

viber_image_2022-02-16_16-32-47-089-73qasz5bjdledsccydsezu9iwnwv0mfv5ix95ybi69s.jpg

НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдын дунд мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, бие бялдрыг хөгжүүлэх, тэсвэр хатуужил олгох зорилгоор сорилт, дадлага сургалтыг зохион байгууллаа.

Сорилт, сургалт дадлагад тус ангийн нийт 35 алба хаагч хамрагдаж, дуудлага хүлээн авагч, гал сөнөөгч тус бүр мэргэжлийн онцлогт тохирсон сорилыг гүйцэтгэж, шилдгүүдээ шалгаруулсан юм.

Нийлбэр дүнгээр жолооч, шатны техникч, ахлах ахлагч Б.Батсайхан, гал сөнөөгч, дэд ахлагч Б.Өзгерис, дуудлага хүлээн авагч, дэд ахлагч М.Гэрэлчимэг нар мэдлэг ур чадвар, авхаалж самбаа, хурд хүчээрээ бусдыгаа манлайллаа гэж НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top