Усан сэлэлтийн нэгдсэн сургалт, дадлагад 20 гаруй алба хаагч хамрагдав

IMG_1825-1024x1024-1.jpg

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдад усанд сэлэлт, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны мэдлэг, дадлага олгох, усанд сэлэх ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Усан сэлэлтийн нэгдсэн сургалт, дадлагыг Усан спортын төвд зохион байгууллаа.

Сургалтад  Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын Онцгой байдлын газрын 20 гаруй алба хаагч танхимаар болон дадлага хэлбэрээр сургалт дадлагад хамрагдсан юм.

 Алба хаагчид өврөөр даллах сэлэлтийн техник, нэрвэгдэгчийг тээвэрлэх, аврах ажиллагаа, уртын шумбалтын техник, гүний шумбалт, осолдогчоос усан дотор биеэ хамгаалах арга техникийг эзэмшиж , туршлага хуримтлууллаа гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас  мэдээллээ.

scroll to top