Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг иргэдэд олгох, гамшгийн эрсдлийг бууруулах, онцгой байдлын албаны үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын дэргэд “Аврагч” студийг байгуулаад байна.
Шинэ тутам байгуулагдсан тус студид НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Люксенбургийн Засгийн газрын санхүүжилтээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй “Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдлийг бууруулах менежмент, зохицуулалтын чадавхийг сайжруулах нь” төслөөс “Аврагч” студэд 27,7 сая төгрөгийн өртөг бүхий техник, тоног төхөөрөмжийг худалдан авч өгч, тус студийн үйл ажиллагааг явуулахад дэмжлэг үзүүлээд байна.