Бразилд хөрсний нуралт болж, 100 гаруй хүн нас барав

123287890_mediaitem123287889-810x500-1.jpg

Рио-де-Жанейрогийн хойд хэсэгт орших ууланд байрлах Петрополис хотод хүчтэй аадар бороо орсны улмаас хөрсний нуралт үүсч, 100 гаруй хүний амь хохирчээ. Уул дагасан 80 гаруй байшин сүйрч, хэдэн зуун хүн ор сураггүй алга болсноос 24-ийг нь эсэн мэнд олсон байна.

“Нөхцөл байдал бараг “дайн”-ыхтай төстэй байна. Машинууд шон дээр дүүжлэгдсэн, онхолдсон олдож байна. Мөн шавар, ус ихтэй хэвээр тул аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна” гэж Рио-де-Жанейро мужийн захирагч Клаудио Кастро сэтгүүлчдэд хэлэв.

Петрополис нь XIX зуунд Бразилын хаадын зуны амралтын газар байсан бөгөөд Рио-де-Жанейрогийн дээрх толгод дахь алдартай аялал жуулчлалын газар юм. Одоогийн байдлаар 300 орчим хүнийг сургууль, хамгаалах байранд байрлуулаад байгаа аж. Буяны байгууллагууд гудас, хоол хүнс, хувцас, маск зэргийг хандивлаж байна. Петрополис болон ойр орчмын бүс нутаг өмнө нь 2011 оны нэгдүгээр сард хүчтэй шуургад нэрвэгдэж, үер болон хөрсний нуралтаас болж 900 гаруй хүн амиа алдсан гашуун түүхтэй юм.

Эх сурвалж: BBC

scroll to top