НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэст дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн шуурхай албаны зориулалттай “Nissan Urvan” загварын автомашиныг хүлээлгэн өглөө.
Гамшиг, осол, аюулт үзэгдлийн үед ажиллах чадавхыг дээшлүүлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор олгосон тус автомашин нь Япон улсад 2021 онд үйлдвэрлэгдэж, Монголд 2022 онд орж ирсэн байна.
Энэ үеэр дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Ковид-19 цартахлын нөхцөл байдалд өргөсөн тангарагтаа үнэнч байж, гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах үүргийг биелүүлж байгаа нийт хэлтсийн бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, талархал илэрхийллээ”. гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.