Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр 17-22 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с. 13-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, 21-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. 21-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн улсын чанартай А-0101 автозамын 92 дугаар тэмдэгтийн хажууд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 13:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 12 км замыг туулан очиход Дорноговь аймгийн “Замын-Үүд” сумаас Улаанбаатар хотын чиглэлд “Ардын-Ачаа” ХХК-ийн 18 тн ачааг тээвэрлэж явсан иргэн Г-ийн “Волво” загварын ачааны автомашин чиргүүлийн хамт шатаж байсныг 01:20 цаг ажиллан унтраасан. Тус гал түймэрт жолооч Г/39 настай, эрэгтэй/-ийн гар түлэгдсэн байсныг тус дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн.  

– Хувийн өмчид гарсан: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн “Улаан хад” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 123 км, сумын төвөөс хойд зүгт 3 км /-т 4 ханатай гэр шатсан тухай мэдээллийг 02.18-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус сумын иргэн Г-ын 4 ханатай гэр тавилгын хамт 02.12-ны өдрийн 10:00 цагийн орчимд бүрэн шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 15 дугаар гудамжинд агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 13:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан очиход иргэн Б-ийн 12х20 метрийн хэмжээтэй тавилгын үйлдвэрийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Улаан толгойн задгайд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 13:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход иргэн О-ын Тоёота-Алекс загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 3 дугаар гудамжны 17 тоотод Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.18-ны өдрийн 14:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 3.1 км замыг туулан 14:46 цагт очиж, иргэн Б-ийн 8х6 хэмжээтэй монсардтай 2 давхар байшин шатаж байсныг 02:44 цаг ажиллан бүрэн унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Хангайн 28 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 19:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан очиход иргэн А-ийн 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 35 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 3 дугаар хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 20:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан иргэн О-ын 8х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Цас шаварт суусан: Увс аймгийн Тэс сумын Булгийн-Өндөр багийн “Маамж” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 185 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ Их гол-ын мөс цөмөрч суудлын автомашин живж, жолооч нь эсэн мэнд гарсан тухай дуудлагыг 02.17-ны өдрийн 11:10 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид багийн “Маамж” гэдэг газраас “Хар гуруй” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан иргэн Д-ийн “Пажеро” загварын суудлын автомашиныг “Их гол”-ын уснаас татан гаргах ажиллагааг 02.18-ны өдрийн 08:00 цагт эхлүүлж, 15:50 цагт гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top