Аюулт үзэгдэл, ослоос 5 иргэний амь нас, 323 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа

159A9813-6ukzomsid7o3qyawdj3gd6si9xq86w8jfti060xweo0-1.jpg

Нийслэлийн хэмжээнд 2022 оны 02 дугаар сарын 14-20-ны өдрүүдэд щ ахуйн гал түймрийн 34, аврах ажиллагааны 2, нийт 36 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 5 иргэний амь нас, 323 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Он гарсаар нийслэлийн хэмжээнд ахуйн 381 гал түймэр, 24 аврах ажиллагааны буюу 405 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27,3%-иар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top