Европт хүчтэй шуурганы улмаас 16 хүн нас баржээ

274460509_10160609456063690_8096221098602834675_n-810x500-1.jpg

Сүүлийн 30 жилд тохиогоогүй Юнис нэртэй хүчтэй хар салхи баруун хойд Европыг дайран өнгөрч, их хэмжээний хохирол учирлаа.

Шуурганы улмаас хаа сайгүй эмх замбараагүй байдал үүсч, яаралтай тусламжийн багийнхан өдөрт нэг сая гаруй байшин, аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчийг сэргээхээр ажиллаж байна. Шуурганы хамрах хүрээнээс дурдвал, Их Британи, Ирланд, Нидерланд, Бельги, Герман, Польш улсууд багтжээ. Эдгээр улсуудад модод үндсээрээ булгаран унаж, янз бүрийн овор хэмжээ ихтэй зүйлс агаарт хийсэн, улмаар 16 хүн амь үрэгдсэн гэх мэдээлэл байна.

Их Британийн галт тэрэгний операторууд хар салхины хүч 196 км/цаг хүрэх үед хүмүүсийг нааш цааш зорчихгүй байхыг уриалж, үйлчилгээгээ түр зогсоосон байна. Түүнчлэн Германы төмөр замын оператор “Deutsche Bahn”-аас 1000 гаруй км зам эвдэрсэн тухай мэдээллээ. Франц, Ирланд улсуудад ч ялгаагүй төмөр зам саатаж, цахилгаан тасарчээ. Польшийн баруун хойд хэсэгт 1.2 сая хүн цахилгаангүй болсон гэж албаны хүмүүс мэдэгдэв. Их Британид цахилгааны гэмтлийг засварласаар байгаа хэдий ч даруй 226 мянган байшин, аж ахуйн нэгж тоггүй хэвээрээ байна. Францын хойд хэсэгт зам тээврийн ослын улмаас 30 орчим хүн бэртэж гэмтсэн бол Нидерландад сүмийн цамхаг нурж магадгүй гэсэн болгоомжлолын улмаас олон тооны хүмүүсийг гэрээс нь нүүлгэн шилжүүлжээ.

_123320299_hi073970083
000_323B4FR-1
274216795_10160609456143690_4021093411752420344_n
274296755_10160609456393690_3305090634555299640_n

Эх сурвалж: ALJAZEERA

scroll to top