Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Өвөрхангай аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 11-16 градус хүйтэн, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос 4-9 м/с, 7-9 градус хүйтэн байна.

Төлөв байдал:   24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 24, 26-нд зарим газраар, 25-нд говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны “Хандгайт”-ын 22 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.21-ний өдрийн 07:34 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 2 км зам туулан очиход иргэн Н-ын “Соната-6” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багийн 1 дүгээр гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.21-ний өдрийн 18:31 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 4 км зам туулан 1 очиход иргэн Ж-ын “Муссо” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны “Дамбадаржаа”-гийн 16 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.21-ний өдрийн 19:42 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн Ж-ын 8×10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.21-ний өдрийн 19:44 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан щочиход иргэн О-ийн “Инсайт” загварын суудлын автомашин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны “Сонсголон”-гийн 2 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.21-ний өдрийн 22:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход иргэн Б-ийн 10×5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны “Байдраг”-ийн 17 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.21-ний өдрийн 23:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 6.5 км зам туулан очиход иргэн Ж-ийн 5 ханатай гэр, 11×7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 27 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.22-ны өдрийн 03:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан очиход иргэн У-ийн “Приус-20” загварын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны “Цайз” худалдааны төвийн хашаанд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.22-ны өдрийн 04:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан очиход иргэн Б-ийн 3×4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.  

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Уул уурхайн осол – Бичил уурхайн осол: Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар багийн “Бэрх” тосгонд Жонш олборлох уурхайд нурал болж 1 хүн шороонд дарагдсан тухай дуудлагыг 02.22-ны өдрийн 00:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги, Эрэн хайх, Аврах салбарын алба хаагчид 70 км зам туулан очиход “Баялаг Бэрх” нөхөрлөлийн жоншны уурхайн ажилтан тус сумын харьяат иргэн М /53 настай, эрэгтэй/  бэхэлгээ хийж байгаад шороонд даруулж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Өндрөөс аврах: Ховд аймгийн Манхан сумын Тахилт багийн “Их цээрийн булаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 100 км-т, сумын төвөөс зүүн зүгт 15 км-т/ 10 орчим метрийн өндөр хадан хясаанаас 1 хүн бууж чадахгүй байна гэсэн дуудлагыг 02.21-ний өдрийн 15:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 15 км зам туулан очиход малчин Д /38 настай, эрэгтэй/ нь 12 бог малаа буулгах гэж 10 орчим метр хадан хясаа дээр гараад бууж чадахгүй болсныг 16:21 цагт эсэн мэнд буулгасан.  

Төөрсөн, сураггүй болсон: Өмнөговь аймгийн Булган сумын Хавцгайт багийн “Өлзийт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 120 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ суудлын автомашинтай зорчиж явсан иргэд 02.20-ны өдрийн 23:00 цагт ар гэрийнхэндээ төөрсөн тухайгаа утсаар хэлээд сураггүй болсон дуудлагыг 02.21-ний өдрийн 10:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Булган сумын харьяат иргэн У /37 настай, эрэгтэй/, Б /31 настай, эмэгтэй/, С /30 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж тус багийн “Бумбат” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 25 км/-ээс эсэн мэнд олсон.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top