Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган болно

hubsgul-ss-1-810x500-1.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар энэ сарын 23-24-ний өдрүүдэд Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган Төрийн ордонд болох гэж байна.

Эхний өдрийн салбар хуралдаануудаар “Хөвсгөл нуурын экосистемийн хамгаалал”, “Хөвсгөл нуурыг тогтвортой аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх”, “Хөвсгөл нуурын усны бохирдол, чанарын асуудал”, “Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагаа” сэдвээр илтгэл сонсох юм.

Чуулганы хоёрдахь өдөр дээрх сэдвүүдээр нэгдсэн хуралдаан болж, хэлэлцүүлэг өрнүүлэн зөвлөмж гаргана.

scroll to top