Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 4-9 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын хотгор болон Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 10-15 градус хүйтэн, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас 4-9 м/с. 3-5 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 24, 26, 27-нд нутгийн зарим газраар, 25-нд говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 24, 27-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 08:08 цагт очиход иргэн Б-гийн 6х4 метрийн хэмжээтэй гражын дээвэр, “Тоёото Брауни” загварын суудлын автомашины хөдөлгүүр тус тус шатаж байсныг 40 минут ажиллан унтраасан.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.22-ны өдрийн 12:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 12:35 цагт очиход иргэн О-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг “Жаргалант” хүүхдийн зуслангийн хашаан дотор гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.22-ны өдрийн 13:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 13:44 цагт очиход иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 16 минут ажиллан унтраасан.

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 14:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 15:04 цагт очиход иргэн Ч-гийн 40х12 метрийн хэмжээтэй нийтийн байрны 20х12 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, эд хогшил шатаж байсныг 45 минут ажиллан унтраасан.\

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.22-ны өдрийн 18:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 18:40 цагт очиход иргэн Б-гийн 10х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 5х4 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээвэр шатаж байсныг 32 минут ажиллан унтраасан.

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд автомашины граж шатаж байна гэсэн дуудлагыг 20:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 20:36 цагт очиход иргэн Э-гийн 6х4 метрийн хэмжээтэй гражын дээвэр, эд зүйл шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02:36 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 02:45 цагт очиход иргэн Б-гийн 12х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хүйс толгойн /11 дүгээр/ багийн 1 дүгээр гудамжинд суудлын автомашин /3 зорчигчтой/, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана мөргөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 02.22-ний өдрийн 23:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 4 км замыг туулан 00:04 цагт очиж /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ “Гранд марк-2” загварын суудлын автомашины жолооч Б /26 настай, эрэгтэй/, зорчигч Ш /28 настай, эрэгтэй/, Б /41 настай, эрэгтэй/ нарыг гаргаж, бүсийн оношилгоо эмчилгээний төвийн жижүүр эмчид хүлээлгэн өгч, автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан Д /11 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top