“Аюулгүй галлагаа” нэгдсэн арга хэмжээнд 3867 өрхийн 5480 гаруй иргэнийг хамрууллаа

274534281_4870523353043932_5615827509343683540_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын аюулгүй байдлын стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилт, айл өрхийн пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг хангуулах ажлыг олон нийтэд өргөн хүрээтэй сурталчлан таниулах, объектын гал түймрийн тоо хохирлыг бууруулах зорилгоор “Аюулгүй галлагаа” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Завхан аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги болон Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид Тосонцэнгэл, Их-Уул сумын айл өрхүүдэд пийшин, зуухны аюулгүй байдлыг хангах, эвдрэл гэмтэлтэй пийшин, зуух ашиглахгүй байх, үнс нурмаа тагтай төмөр саванд хийж хэвших, яндангийн үзүүрийг гэр, байшингийн дээврээс дээшээ 70 см-ээс  өндөр гаргасан байх, пийшин, зуухны доорх шалан дээр 10 мм зузаантай үл шатах материал байрлуулах, бага насны хүүхдийг гэр, байранд хараа хяналтгүй, цоожилж орхихгүй байх зэрэг мэдээлэл, зөвлөмжийг өгч ажиллалаа.

Бүх шатны Засаг дарга нартай хамтран хэрэгжүүлсэн тус арга хэмжээнд 3867 өрхийн 5488 иргэн хамрагдсан байна.

Түүнчлэн айл өрхүүдийн пийшин, зуухны бүрэн бүтэн байдалд эрсдэлийн үнэлгээний хуудсыг ашиглан хийсэн хяналт шалгалтаар яндангийн залгаа буруу буюу стандарт хангаагүй, эвдрэл гэмтэлтэй пийшин, зуух ашиглаж байгаа, ханан пийшин нь хөөлөх нүх байхгүй, үнс нурмаа ил задгай асгадаг гэсэн нийтлэг зөрчлүүд илэрч байна гэж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top