Нарны жим” олон ангит уран сайхны кино бүтээх төсөл амжилттай хэрэгжиж байна

Монгол Улсын Шадар сайдын санаачлагаар Гамшгаас хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомжийг сурталчлах, Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, албан хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг олон нийтэд таниулан ойлгуулах, иргэдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг олгох зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтран “Нарны жим” олон ангит уран сайхны кино бүтээх төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

Киноны зураг авалтыг Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Дорнод, Хэнтий, Төв аймагт хийсэн бөгөөд Онцгой байдлын албаны албан хаагчдын болзошгүй осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйлсэд хүчин зүтгэж төр, ард түмнийхээ хүлээлгэсэн итгэл найдварыг нэр төртэй биелүүлж буй албан хаагчдын ажил мэргэжлийн онцлогийг олон нийтэд сурталчлан таниулах юм.

Мөн иргэдэд эх орноо хайрлан хамгаалах үзлийг төлөвшүүлэх, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг олгох, соён гэгээрүүлэхэд тус уран бүтээлийн зорилго оршиж байгаа юм. “Нарны жим” уран сайхны кино 50 ангитай бөгөөд ирэх 06 дугаар сард Онцгой байдлын албаны үүсч байгуулагдсаны 10 жилийн ойгоор дэлгэцэнд гаргахаар төлөвлөж байна.

00009

scroll to top