Мэндчилгээ

Mendchilgee-A-darga-1-1.jpg

Олон улсын Иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян мэндчилгээ дэвшүүллээ.

Мэндчилгээд “Онцгой байдлын байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмад буурлууд, одоо ажиллаж байгаа нийт алба хаагчид та бүхэндээ Олон улсын иргэний хамгаалалтын өдрийн мэндийг хүргэе.

Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагаас тус өдрийг энэ жил “Гамшиг, хямралын улмаас орон гэргүй болсон иргэдийн иргэний хамгаалалт ба менежмент; сайн дурынхны үүрэг ба  цар тахалтай тэмцэх нь” уриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүллээ.

Яг өнөөдөр бид энэхүү үүргээ биелүүлж, дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдвараас ард иргэдээ хамгаалах онцгой нөхцөлд ажиллаж байна.

Эх орныхоо ард иргэдийн аюулгүй байдлыг хангахын төлөө хичээл, зүтгэл гарган ажиллаж байгаа Онцгой байдлын байгууллагын нийт алба хаагч, гал сөнөөгч болон аврагчиддаа талархал илэрхийлье.

Та бүхний минь үйлс бүхэн өөдрөг гэгээн, өрнүүн амжилт дүүрэн байж, золбоо хийморь мөнхөд мандан бадрах болтугай” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top