Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт:   Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр:   Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад хэсгээр баруун өмнөөс 6-11 м/с, өдөртөө Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун өмнөөс 6-11 м/с, 0-2 градус дулаан байна.

Төлөв байдал: 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст 15-17 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 3-нд нутгийн хойд, 4-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 5, 6-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

2. Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны “Задгай”-д амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.01-ний өдрийн 17:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан очиход “Бөхт” ХХК-ийн эзэмшлийн 4х5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

– Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.01-ний өдрийн 11:12 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход Ц-ын “Верна- Аксент” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны “Рашаант”-ын 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна байна гэсэн дуудлагыг 03.01-ний өдрийн 15:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км зам тууланочиход иргэн Б-ийн 8х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны “Цолмон”-гийн 12 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.01-ний өдрийн 22:01 цагт хүлээн авсан.    Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7.5 км зам туулан очиход иргэн Г-ын 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Бусад төрлийн осол, Ахуйн осол: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн “Задгай”-д мах машинддаг цахилгаан машинд 1 хүн хуруугаа хавчуулсан тухай дуудлагыг 03.01-ний өдрийн 09:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1 км зам туулан очиход цэцэрлэгийн тогооч С /38 настай, эмэгтэй/ нь махны машины хутганд баруун гарын хуруугаа хавчуулсан байсныг гаргасан.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top