Гал унтраах автомашин болон шуурхай албаны автомашины жолооч нарын нэгдсэн сургалт боллоо

IMG-7170bc2695a5b3eae70e4397d709eee2-V.jpg

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас гал унтраах автомашин болон шуурхай албаны автомашины жолооч нарыг мэргэшүүлэх, ажлын хариуцлага, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, цэргийн албыг хэвшүүлэх, техник, тоног төхөөрөмжтэй ажиллах дадлага олгох зорилгоор нэгдсэн дадлага сургалтыг энэ сарын 3-4-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад тус газрын харьяа анги, салбарын гал унтраах автомашин болон шуурхай албаны автомашины жолооч, механик жолооч нарын 30 гаруй алба хаагч хамрагдсан юм.

Танхимын болон дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсан тус сургалтаар Онцгой байдлын байгууллагын тээврийн хэрэгсэл ашиглах, техникийн үйлчилгээ, засвар хийх журам, заавар, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрэм, аюулгүй жолоодлогын үндэс зэрэг сэдвүүдээр аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, “ТУАС” авто жолооны сургуультай хамтран явууллаа.

Мөн хээрийн дадлагыг тусгай бэлтгэсэн талбайд автомашинуудыг аюулгүй жолоодох, хонгилоор гарах, ухрах үйлдэл, автомашиныг хажуугийн зогсоолд зөв байрлуулах, ухрах үйлдлийг баруун, зүүн гар талаас гүйцэтгэж зогсоолд байрлуулах, цуваа байрлалтай туг сүлжих зэрэг үйлдлүүдийг хийж, бартаат замаар автомашиныг жолоодох дадлага сургуулийг зохион байгууллаа.

Түүнчлэн шинээр олгогдсон автомашинуудыг танилцуулан гал унтраах зориулалтын автомашины тусгай тоног төхөөрөмжийг ажиллуулах, ус соруулах, шахах арга ажиллагааны талаар гал унтраах автомашины жолооч нараар дадлага хийлгэлээ гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top